Үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай
 
          Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 42 дугаар 42.1.5 дахь заалт, Засгийн газрын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Дүрэм шинэчлэн батлах тухай 173 дугаар тогтоол, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Сүхбаатар дүүргийн 2023 оны хөгжлийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх, 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай 11/64 дүгээр тогтоолын хавсралтын 19 дэх хэсэг, дүүргийн 2024 оны Төсөв батлах тухай 11/67 дугаар тогтоолын 3.2.1.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
        1.Дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол,                   нийгмийн хамгааллын салбар комиссын үйл ажиллагаанд                                                  дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Нийгмийн хөгжлийн хэлтэс (Д.Тунгаа)-т үүрэг болгосугай.  
        2.Үйл ажиллагаанд шаардагдах 9,000,000 (Есөн сая) төгрөгийг Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргаж, олгохыг  Засаг даргын Тамгын газар (Н.Энхболд)-т зөвшөөрсүгэй.
             3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (М.Алтангэрэл)-д даалгасугай.
 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                 Х.БОЛОРМАА