Эмнэлзүйн ур чадварыг сайжруулан
ажиллах тухай
 
         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Сүхбаатар дүүргийн 2023 оны хөгжлийн жилийн  төлөвлөгөөний  биелэлтийг дүгнэх, 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай 11/64 дүгээр тогтоолын Хавсралтын 6 дахь хэсэг, Дүүргийн 2024 оны Төсөв батлах тухай 11/67 дугаар тогтоолын 3.2.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
      1.Иргэд, үйлчлүүлэгчдэд яаралтай амилуулах болон лавшруулах тусламж үзүүлэх, амь тэнссэн үеийн багаар ажиллах чадамжийг сайжруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдал, уялдаа холбоог бэхжүүлэх зорилгоор эмч, мэргэжилтнүүдийн дунд эмнэлзүйн ур чадварын түвшинг үнэлэх,  дадлагажуулах тэмцээн зохион байгуулахыг Нийгмийн хөгжлийн хэлтэс (Д.Тунгаа), Сүхбаатар Эрүүл мэндийн төв (М.Одгэрэл)-д тус тус үүрэг болгосугай.
         2.Эмнэлзүйн ур чадварын тэмцээн зохион байгуулахад шаардагдах 7,250,000 (Долоон сая хоёр зуун тавин мянган) төгрөгийг Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргаж олгохыг Засаг даргын Тамгын газар (Н.Энхболд)-т зөвшөөрсүгэй.
           3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (М.Алтангэрэл)-д даалгасугай.

 

 


ЗАСАГ ДАРГА                                 Х.БОЛОРМАА