Бүртгэлийн гэрчилгээ олгох тухай

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1.6 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэг, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2023 оны  03 дугаар сарын 13-ны өдрийн Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэл, үйл ажиллагааны 81 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Чиг үүрэг шилжүүлэх тухай А/87 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
          1.Дүүргийн нутаг дэвсгэрт барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдэд бүртгэлийн гэрчилгээ шинээр олгох 22 аж ахуй нэгж, 6 салбарын нэрсийн жагсаалтыг нэгдүгээр, байнга ашиг олох зорилгоор мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх 1 иргэний нэрийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
       2.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага арга зүйгээр хангаж ажиллахыг Засаг даргын орлогч (М.Алтангэрэл)-д даалгасугай.
 

 

 

ЗАСАГ ДАРГА                               Х.БОЛОРМАА