Бага насны хүүхдийн цогц хөгжлийг
дэмжих орон тооны бус
                                                Орон нутгийн зөвлөл байгуулах тухай                                                   

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих арга хэмжээ, төлөвлөгөө батлах тухай А/236, А/189, А/80 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

           1.Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий орон тооны бус Орон нутгийн зөвлөлийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

            Зөвлөлийн дарга:      -     Засаг даргын орлогч

             Гишүүд:                      -     Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга

-     Боловсролын хэлтсийн дарга

-     Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга

-     Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга

-     Эрүүл мэндийн төвийн дарга

-     Хүүхэд   хамгааллын   чиглэлээр   үйл   ажиллагаа  явуулдаг  төрийн бус байгууллагын төлөөлөл (зөвшилцсөнөөр)

              Нарийн бичгийн

              дарга:                          -    Нийгмийн хөгжлийн хэлтсийн гэр бүл, хүүхэд,

                                                                         залуучуудын  асуудал хариуцсан мэргэжилтэн

               2.Дүүргийн хэмжээнд бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих ажлыг төлөвлөн, зохион байгуулж, үр дүнг тооцож, тайлагнаж ажиллахыг Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих орон тооны бус Орон нутгийн зөвлөл (М.Алтангэрэл)-д даалгасугай.

 

 

 
ЗАСАГ ДАРГА                               Х.БОЛОРМАА