Улаанбаатар марафон-2024
олон улсын гүйлтэд оролцох тухай

 

        Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дүүргийн 2023 оны хөгжлийн жилийн  төлөвлөгөөний  биелэлтийг дүгнэх, 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай 11/64 дүгээр тогтоолын 20 дахь хэсэг, нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Улаанбаатар марафон-2024 олон улсын гүйлт зохион байгуулах тухай А/241 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
         1.Иргэдийн идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх нөхцөлийг бүрдүүлэх,  гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2024 оны 05 дугаар сарын 25-ны Бямба гарагт  зохион байгуулагдах Улаанбаатар марафон-2024 олон улсын гүйлтэд иргэдийг идэвхтэй оролцуулсугай.
          2.Улаанбаатар марафон-2024 олон улсын гүйлтийг зохион байгуулалтаар хангаж ажиллах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
              3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, ажиллахыг Засаг даргын орлогч (М.Алтангэрэл)-д даалгасугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                               Х.БОЛОРМАА