Хууль тогтоомж, хотын стандартыг
мөрдүүлэх талаар авах зарим арга
хэмжээний тухай

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, нийслэлийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Хууль тогтоомж, хотын стандартыг мөрдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай А/367 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
       1.Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нийслэлийн Засаг даргаас өгөгдсөн үүрэг даалгаврын дагуу тус дүүрэгт холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, норм, стандартыг зөрчсөн зөрчлийг арилгахад шаардлагатай судалгааг хороо тус бүрээр гарган нэгтгэж нийслэлийн Ажлын хэсэгт хүргүүлэх арга хэмжээг авах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
        2.Ажлын хэсгийн үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалтаар хангаж, явц, үр дүнг танилцуулахыг Ажлын хэсэг (М.Алтангэрэл)-т даалгасугай.

 

 

 
ЗАСАГ ДАРГА                                         Х.БОЛОРМАА