Спиртийн өндөр болон сул агууламжтай
согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх
тусгай зөвшөөрөл олгох тухай

 

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйл, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 151 дүгээр зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.1, 35.2.2, 35.2.3 дахь заалт, нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хязгаар шинэчлэн тогтоох тухай” А/847 дугаар захирамж, нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 01-ний “Эрх шилжүүлэх тухай” А/219 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
            1.Худалдааны газрын стандартын шаардлагыг хангаж спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг олгох 11 аж ахуйн нэгжийн жагсаалтыг 1 дүгээр, хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрын стандартын шаардлагыг хангаж спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох 3 аж ахуйн нэгжийн жагсаалтыг 2 дугаар, спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох 3 аж ахуйн нэгжийн жагсаалтыг 3 дугаар  хавсралтаар тус тус баталсугай.
             2.Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс (Г.Амгалан)-т, хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн газар (Г.Давааням)-т, Татварын хэлтэс (Б.Баатар)-т, хороодын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
       3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага арга зүйгээр хангаж ажиллахыг Засаг даргын орлогч (М.Алтангэрэл)-д даалгасугай.

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                        Х.БОЛОРМАА