Ажлын хэсэг шинэчлэн байгуулах
 тухай
 
         Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 60, 63 дугаар зүйл, Сангийн сайдын 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 86 дугаар тушаалаар батлагдсан Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журмын 6.1, 6.2, 6.3, 6.4 дахь хэсэг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Нийслэл, дүүргийн хөгжлийн санг байгуулах, сангийн хөрөнгийг зарцуулах, хуваарилах, тайлагнах журам батлах тухай 79 дүгээр тогтоол, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Орон нутгийн хөгжлийн сангийн журам батлах тухай 09 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
        1.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний саналыг нэгтгэн эрэмбэлэх үйл ажиллагаанд арга зүйн зөвлөмж өгч дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
           2.Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн үйл ажиллагааг зөв зохистой үр дүнтэй төлөвлөх, батлагдсан төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх шатанд иргэд, олон нийтийн оролцоог ханган хууль тогтоомжийн хүрээнд ажиллахыг Ажлын хэсэг (М.Алтангэрэл)-т үүрэг болгосугай.
           3.Энэ захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай А/22 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                          Х.БОЛОРМАА